Нөөцийн стратеги
Хүний, байгалийн болон капиталын нөөцийг тодорхойлж, үйлдвэрлэлийн хэрэгцээтэй холбоно.
ХОЛБООНЫ ТУХАЙ
Монголын үйлдвэрлэл технологийн паркуудын нэгдсэн холбоо нь бүс нутаг, орон нутгийн нөөцөд тулгуурласан үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжинэ. Бодлогын судалгаа, стратеги төлөвлөлт, паркийн хөгжлийн төлөвлөгөөг технологи дамжуулалт, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаатай уялдуулна.
Хүний, байгалийн болон капиталын нөөцийг тодорхойлж, үйлдвэрлэлийн хэрэгцээтэй холбоно.
Технологи, дэд бүтэц, үйлдвэрүүдийн харилцааг төлөвлөж, нэмүү өртөг бий болгох гинжин хэлхээг бүрдүүлнэ.
Эрэлт, нийлүүлэлт, логистикийг уялдуулж, бүтээгдэхүүнийг дотоод болон гадаад зах зээлтэй холбоно.
БИДНИЙ ЧИГ БАРИМЖАА
Үйлдвэрлэл, технологийн парк болон бүс нутгийн тогтвортой хөгжлийг судалгаа, мэдлэг, технологиор дэмждэг Монгол Улсын мэдлэг, хамтын ажиллагааны тэргүүлэх платформ болно.
Нөөц, үйлдвэрлэл, зах зээлийн стратегийг уялдуулж, төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, кластерын хөгжлийг дэмжинэ.
Судалгаа, нотолгоо, мэргэшсэн багийн мэдлэгт тулгуурлана.
Технологийн дэвшлийг үйлдвэрлэлийн бодит хэрэгцээнд нийцүүлнэ.
Салбар, байгууллага, бүс нутгийн оролцоог уялдуулна.
Хүний хөгжил, байгаль орчныг төлөвлөлтийн төвд тавина.
Түншүүдийн оролцоо, харилцан итгэлцэл, ил тод байдлыг эрхэмлэнэ.
ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК
Холбооны хөгжлийн концепцийн хоёр тодорхойлолт
Үйлдвэрлэл, технологийн парк нь татвар, эрх зүйн таатай орчин, иж бүрэн инженерийн дэд бүтэц бүхий үйлдвэрлэлийн платформ бөгөөд орчин үеийн хот төлөвлөлттэй уялдсан цогцолбор юм.
Үйлдвэрлэл, технологийн парк нь эрдэс баялаг, хөдөө аж ахуйн нөөцөд тулгуурласан үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, хүний хөгжил, байгалийн засаглалыг бүхэлд нь агуулсан амьд систем юм.