МҮТПНХ • БИДНИЙ ТУХАЙ

Бидний тухай

Монголын үйлдвэрлэл, технологийн паркуудын нэгдсэн холбоо нь паркуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх, гишүүдээ дэмжих зорилготойгоор 2016 онд байгуулагдсан.

Гишүүн байгууллагуудад тулгарч буй хүндрэлтэй асуудлыг тэргүүний арга барил, орчин үеийн стандартын техник технологи нэвтрүүлэх замаар шийдвэрлэж, хөгжүүлэх чиглэлд харилцагчийн бизнесийн өгөөжийг хамтдаа нэмэгдүүлнэ. Мэргэжлийн ур чадварыг ажил үйлчилгээндээ нэвтрүүлж, бизнесийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх чиглэлд бүх харилцагчтайгаа хамтран ажиллана.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Бид юу хийдэг вэ?

Паркийн системд оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааг кластерын тогтолцоогоор хөгжүүлэх чиглэлд бодлогын түвшинд хамтран ажилладаг.

01

Алсын хараа

Аж үйлдвэрийн парк болон холбогдох бүс нутгийн хөгжлийн санаачлагыг дэмжих Монгол Улсын мэдлэгийн платформийг хөгжүүлнэ.

02

Эрхэм зорилго

Салбар дундын уялдаа холбоог бэхжүүлж, Нөөц – Үйлдвэрлэл – Зах зээлийн стратегиар дамжуулан кластерын тогтолцоог бүрдүүлнэ.

03

Үнэт зүйлс

Мэргэжилтэн, технократууд, тэргүүлэх технологи, манлайлал, тэгш шударга байдлыг эрхэмлэн ажиллана.